Мэйжүрмэнт ХХК нь Ховд аймгийн Стандарт, Хэмжил зүйн хэлтэстэй хамтран

ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР ХОВД АЙМАГТ!

“Бүх цаг үед хүн бүрд зориулсан хэмжил” уриан дор 2025 оны 5-р сарын 15-16-нд Баруун бүсийн төв Ховд аймагт Дэлхийн хэмжил зүйн өдрийг тэмдэглэлээ! Мэйжүрмэнт ХХК нь Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэстэй хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгуудын СХЗХ-үүд оролцлоо.

Ард-Аюушийн талбайд нээлттэй өдөрлөг болж, бүх төрлийн хэмжих хэрэгсэл, эталон хэмжих хэрэгслийн үзэсгэлэн гарлаа.

Энэ жил Метрийн хэлэлцээрийн 150 жилийн ойтой давхцан тэмдэглэгдэж байна. 1875 онд анх 17 улс нэгдсэн СИ систем нь бидний усны тоолуур, шатахуун, хүнс, эрүүл мэндийн оношилгоог үнэн зөв болгодог!

МЭЙЖҮРМЭНТ ХХК-ийн зүгээс Ховд аймаг дахь "Бүсийн оношилгоо эмчилгээний төв"-д Биеийн өндөр хэмжигчтэй жин, Нярайн жин бэлэглэлээ.

Баруун бүсийн стандарт, хэмжил зүйн ажилтнуудын туршлага солилцох уулзалт хэлэлцүүлэг,

Сургалт мэдээлэл, спортын 3 төрөлд тэмцээн уралдаан

"Хэмжил зүйн нээлттэй өдөрлөг" зэрэг олон талт үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө.