card

КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

Mэйжүрмэнт ХХК нь Монгол Улс, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн их, дээд сургуулиудыг дулаан, цахилгаан, электроникийн инженер, физикч мэргэжлээр төгссөн, хэмжил зүйн салбарт 10-15 жил ажилласан мэргэшсэн инженерийн багтай бөгөөд хэмжих хэрэгслийн ашиглалт, суурилуулалт, засвартай холбоотой сургалт, зөвлөгөө өгч засвар үйлчилгээний төвөөр дамжуулж борлуулалтын дараах үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна.

Бид харилцагчдадаа хэмжилзүйн энгийн болон ухаалаг(дижитал) шийдлийг санал болгосон тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх, суурилуулах, борлуулалтын дараах засвар үйлчилгээ, зөвлөгөөг өгөх зарчмыг баримтлан ажилладаг.

Зах зээлийн сегментийн хувьд байгууллагын ба жижиглэнгийн зах зээлд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, худалдан авагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, техникийн стандартад тохирсон, бат бөх хийц, эдэлгээ даах чанар бүхий тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс шууд нийлүүлэх боломжийг олгодгоороо бусдаас давуу талтай.