ТАМАДУМ СИСТЕМ
Mэйжүрмэнт ХХК нь Монгол Улс, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн их, дээд сургуулиудыг дулаан, цахилгаан, электроникийн инженер, физикч мэргэжлээр төгссөн, хэмжил зүйн салбарт 10-15 жил ажилласан мэргэшсэн инженерийн багтай бөгөөд хэмжих хэрэгслийн ашиглалт, суурилуулалт, засвартай холбоотой сургалт, зөвлөгөө өгч засвар үйлчилгээний төвөөр дамжуулж борлуулалтын дараах үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна.УСНЫ ТООЛУУРААС АЛСААС МЭДЭЭЛЭЛ АВАХ, ДАМЖУУЛАХ УХААЛАГ МОНГОЛ СИСТЕМ
У-ТАМАДУМ систем нь 5 км радиусд байрлах ухаалаг усны тоолууруудаас бүх мэдээллийг LoRa wireless ашиглан концентраторт мэдээллийг хуримтлуулан GPRS-аар мэдээллийг төв сервер лүү дамжуулна. Төв сервер дээр ирсэн мэдээллийг тусгай программ хангамжийн тусламжтайгаар хөрвүүлэн бодит мэдээллийг гарган авч архивлах боломжтой.
ТООЛУУРЫН АЖИЛЛАХ ЗАРЧИМ БҮТЭЦ
Усны ухаалаг тоолуурын ажиллах зарчим нь усны зарцуулалтыг тоолуурт суурилуулсан сэнсний эргэлтээр хэмжих бөгөөд сэнсний эргэлтийг соронзон үйлчлэлийн тусламжтайгаар тоолуурын дээр суурилуулсан тоолох механизмд дамжуулан усны зарцуулалт буюу нийлбэр эзэлхүүнийг тооцдог.
Ухаалаг усны тоолуурын бүтэц нь шугам хоолойд суурилуулах эргээсэн холболт бүхий гуулин их бие, сэнс, хаалт, хог шүүгч, их бие дээр суурилагдах тоолох механизм, тоолуурын сэнсний эргэлтийн мэдээллийг хөндлөнгөөс нөлөөлөхөөс хамгаалах соронзонгийн хамгаалалт, жийрэг резин, чангалагч таг, тохируулагч таг, хаалтыг хаах батарейгаар ажиллах регулятор, утасгүй холболт, тоолуурын заалтыг алсад дамжуулах зэрэг үйлдлийг хийх удирдлагын үндсэн бичил...
LXSY ЗАГВАРЫН УСНЫ УХААЛАГ ТООЛУУР
LXSY загварын усны ухаалаг тоолуур нь сүүлийн үеийн техник, технологийн инновацид сууриласан утасгүй (wireless) болон утас (M-BUS)-аар тоолуурын заалт, мэдээллийг алсад дамжуулах, алсын зайнаас тоолуурын хаалтыг хааж нээх давуу талтай, ISO 4064 олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан тоолуур юм.
ТЕХНИКИЙН БОЛОН ХЭМЖИЛЗҮЙН ҮЗҮҮЛЭЛТ
# | Үзүүлэлт | Хэмжих нэгж | Тоон үзүүлэлт |
1 | Тоолуурын заавар | LXSY | |
2 | Хэвийн диаметр DN | мм | 15 |
3 | Хэмжих нэгж | м3 | |
4 | Q3 | м3/ц | 2,5 |
5 | Q3/Q1 харьцаа | 80 | |
6 | Усны тоолуурын даралтын анги, MAP 16 | мПа | 1,6 |
7 | Даралтын алдагдал др26 | мПа | 0.025 |
8 | Тоолох дээд хэмжээ | м3 | 99999 |
9 | Хуваарийн хамгийн бага хэмжээ | м3 | 0,00005 |
10 | Халуун усны температурын анги, Т90 | оС | 90 |
11 | Хүйтэн усны температурын анги, Т50 | 50 | |
12 | Зөвшөөрөгдөх хамгийн их алдаа | % | (Q2 < Q < Q4) үед +2% (Q1 < Q < Q2) үед +5`% |
ТООЛУУРААС АЛСААС МЭДЭЭЛЭЛ АВАХ, ДАМЖУУЛАХ УХААЛАГ МОНГОЛ СИСТЕМ
ТАМАДУМ систем нь цахилгааны тоолуураас алсын зайнд дурын хугацааны интервалд тоолуурын мэдээлэл (дугаар, заалт, огноо, чадал, гүйдэл, хүчдэл гэх мэт)-ийг авч мөн алсын зайнаас тоолууртай хэрэглэгчийн цахилгааны хэрэглээг хязгаарлах (автоматаар салгах, залгах), хянахад зориулагдсан систем юм.
Энэхүү системийг хийхийн тулд Монгол программистууд ухаалаг тоолуурын стандарт, мэдээлэл солилцох баримт бичгүүдийг электрон, программчлалын өндөр түвшинд судалж давуу болон сул тал, сайжруулах, хөгжүүлэх бүхий л боломжийг гаргасан бөгөөд цаашид тоолуур үйлдвэрлэгчээс хамааралгүйгээр энэ системийг программчлалын хувьд ямар байдлаар хийх хөгжүүлэх, байнгын сайжруулалт хийх арга замыг нээж өгсөн.
СИСТЕМИЙН ДАВУУ ТАЛ
- Ямар ч хэлбэрээр программыг хөгжүүлэх, сайжруулах боломжтой.
- Хэрэглэгчдэд зориулсан Платпорм байгуулан хэрэглээг хянах боломжтой
- Хэрэглэгчдэд үүрэн холбоогоор төлбөрийн биллийн мэдээллийг илгээх боломжтой
- Борлуулалт болон санхүүгийн программд холбох боломжтой. /xml, xls|x, ADO/
- Тоолуурын баталгаажуулалтын хугацаа болон бусад хамаарах мэдээллийн санг үүсгэх боломжтой
- Мэдээллийн санг архив хийх боломжтой