Манай компани Ховд дулааны станц ТӨХК-тай байгуулсан гэрээний дагуу Ховд дулааны станц ТӨХК-ийн нэмэлт усны шугамд СХЗГ-ын улсын баталгаажуулалт хийгдсэн MFE600 загварын DN80 диаметрийн цахилгаан соронзон зарцуулалтын тоолуурыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр суурилуулж хүлээлгэн өгсөн. Ингэснээр тус станцын нэмэлт усны хэрэглээг үнэн зөв, тасралтгүй хэмжих нөхцөл бүрдэж байна.