Манай компани Ус сувгийн удирдах газартай байгуулсан УСУГ/202301031-ХА гэрээний дагуу УСУГ-ын харьяа Баянгол ус ашиглалтын товчооны бохирын усны шугамд СХЗГ-ын улсын баталгаажуулалт хийгдсэн MFE600 загварын DN150 диаметрийн цахилгаан соронзон зарцуулалтын тоолуурыг 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр суурилуулж хүлээлгэн өгсөн. Ингэснээр Баянголын аманд байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын бохирын усны хэмжээг үнэн зөв хэмжих нөхцөл бүрдэж байна.