“Мэйжүрмэнт” ХХК нь  Дорнод аймгийн Хэрлэн суманд ухаалаг тоолуураар шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

“Мэйжүрмэнт” ХХК нь  ДБЭХС/202301026 дугаартай “ЦРП-1 дэд станцын хэрэглэгчийн цахилгаан тоолуурыг ухаалаг тоолуураар шинэчлэх” ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендерт оролцон шалгарч улмаар 2023 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ЦРП-1, ТП-23 дэд станцуудын нийт хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тооцооны тоолуурыг DDZY, DTZY маягийн ухаалаг тоолуураар шинэчлэх ажлыг 2023 оны 06 дугаар сарын 07 ноос 06дугаарын сарын 23-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ.

ДБЭХС ТӨХК-ийн борлуулалтын серверт ТАМАДУМ 3 системийг суурилуулах ажил хийгдсэн ба шинэ бүртгэгдсэн ухаалаг тоолууруудын мэдээлэл татаж орууллаа.

Сургалт, хэлэлцүүлэг

ТАМАДУМ 3 системийн сургалт хэлэлцүүлэг ДБЭХС ТӨХК хамт олонд хийж. Шинээр суулгасан систем нь өмнөх ТАМАДУМ-2 системээс хэрхэн өөрчлөгдөн сайжирсан тухай ярилцсан. Мөн практик дээр үүсэж буй тоолууртай холбоотой асуудлуудыг хэрхэн богионо хугацаанд шийдвэрлэж засварлах талаар мэдээлэл солилцлоо.